ШУТИС-ийн эрхэм зорилго нь зах зээлийн эрэлт хэрэгцээг мэдэрч, гадаад, дотоодод өрсөлдөх чадвартай мэргэжилтэн, судлаачдыг бэлтгэн, мэдлэг ба инновацид тулгуурласан оюуны капиталаа эрчимтэй хөгжүүлэх замаар улс орны мэдлэгт суурилсан эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулахад чиглэсэн чанартай, vр ашигтай, тогтвортой vйлчилгээ vзvvлэхэд оршино.

Судалгааны ажлын семинар 1, 2 хичээлийг сонгон суралцаж байгаа U-оюутнуудын анхааралд

Нийтлэгдсэн: 2012-02-13 10:58:45

U-оюутнуудын хувьд бүх хичээл онлайнаар судлах боломжтой боловч зөвхөн судалгааны ажлын семинар 1 болон 2-ийг онлайнаар үзэх боломжгүй хичээлүүд юм. Энэ хичээл нь оюутан бүрийн судлах дипломын ажилтай уялдан заагдах хичээл учраас оюутан танд явуулсан багшийн мэдээллийн дагуу тухайн хичээлийг заах багштайгаа нягт холбоотой, харилцаатай байж энэхүү хичээлийг үзэх шаардлагатай гэдгийг анхаарна уу.

Сургалт заах арга зүйн баг,
Е-Нээлттэй сургууль