ШУТИС-ийн эрхэм зорилго нь зах зээлийн эрэлт хэрэгцээг мэдэрч, гадаад, дотоодод өрсөлдөх чадвартай мэргэжилтэн, судлаачдыг бэлтгэн, мэдлэг ба инновацид тулгуурласан оюуны капиталаа эрчимтэй хөгжүүлэх замаар улс орны мэдлэгт суурилсан эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулахад чиглэсэн чанартай, vр ашигтай, тогтвортой vйлчилгээ vзvvлэхэд оршино.

Е-Нээлттэй сургуулийн хаврын улиралд е-сургалт явуулах профессор, багш болон U-оюутнуудын уулзалт амжилттай болж өнгөрлөө.

Нийтлэгдсэн: 2012-02-14 17:35:03

Е-Нээлттэй сургуулийн 2011-2012 оны хичээлийн жилийн хаврын улиралд е-сургалт явуулах профессор, багш болон U-оюутнуудын уулзалт амжилттай болж өнгөрлөө.Тус уулзалтанд е-сургалтанд хичээл заах багш, улаанбаатарт байгаа оюутнууд биеэр ирж уулзсан бөгөөд гадаад болон хөдөөнөөс сурч байгаа U-оюутнууд онлайнаар  холбогдож оролцов. 

Е-Сургалтын талаар манай туршлагатай багш нарын нэг КТМС-ийн багш док.профессор Л.Отгонцэцэг багшийн ярилцлагаас та бүхэнд толилуулж байна. 

Тус уулзалтанд ярилцсан асуудлыг товчлон хүргэж байна.

  • Е-Нээлттэй сургуулийн хаврын улирлын е-сургалтын дэлгэрэнгүй мэдээллийг U-оюутан, багш нарт хүргэв.
  • Е-сургалтын ажлын график : http://www.emust.edu.mn/images/graph.jpg
  • Е-нээлттэй сургуулийн зүгээс багшид үзүүлэх хөнгөлөлт, боломж.
  • Багшийн үүрэг, U-оюутнуудтай харилцах арга зам.
  • Багшийн цагийн тооцооны тухай
  • Отгонцэцэг багшийн туршлагаас.
  • Е-хичээлрүү хэрхэн нэвтрэх.
  • Тест оруулах, тестийн төвөөр шалгалт авах.
  • U-oюутнууд 500.000-ийн болон 70.000-ийн тэтгэлэгт хамрагдах тухай зөвөлгөө хүргэх, шаардлагатай материалыг бүрдүүлэх
  • Профессор багш нар U-oюутнуудадаа зөвөлгөө заавар өгч  санал хүсэлтээ Е-Нээлттэй сургуульд тавив.
  • Е-Нээлттэй сургуулийн е-сургалтын асуудлаар та хаанаас, хэнээс лавлаж болох дэлгэрэнгүй мэдээллийг хүргэв. Энд дарж үзнэ үү
  • U-оюутнууд багш нартай холбоо барьж е-хичээлийн заавар авах, дипломын сэдвийн саналтай танилцав.
  • Профессор багш, U-оюутнуудын чөлөөт цаг. (Coffee завсарлага)

2011-2012 оны хичээлийн жилийн хаврын улирлын е-сургалтанд амжилттай оролцохыг нийт багш, оюутнууддаа хүсье

Сургалт заах, арга зүйн баг

Е-Нээлттэй сургууль