ШУТИС-ийн эрхэм зорилго нь зах зээлийн эрэлт хэрэгцээг мэдэрч, гадаад, дотоодод өрсөлдөх чадвартай мэргэжилтэн, судлаачдыг бэлтгэн, мэдлэг ба инновацид тулгуурласан оюуны капиталаа эрчимтэй хөгжүүлэх замаар улс орны мэдлэгт суурилсан эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулахад чиглэсэн чанартай, vр ашигтай, тогтвортой vйлчилгээ vзvvлэхэд оршино.

Магистрын түвшний зайгаар суралцаж байгаа оюутнуудад шууд Online (Зайн) хичээлийн сургалт боллоо

Нийтлэгдсэн: 2011-12-12 13:47:29

2011 оны12-р сарын 3-10-ны хооронд Сүхбаатар аймагт магистрын түвшний зайн сургалтанд хамрагдаж буй оюутнуудад КТМС-ийн багш Л.Отгонцэцэг болон Л.Оюунцэцэг нар “Технологийн хөгжлийн удирдлага” болон “Инновацийн удирдлага” хичээлээр “U-Class”, “E-conference”-ийн  танхимуудад тус, тус 2 цагийн  лекц уншиж, семинаруудыг удирдан явуулав. Шууд явагдсан Online (Зайн) хичээлд Сүхбаатар аймгаас зайгаар суралцаж байгаа 25 багш, оюутнууд оролцож е-хичээлийн лекц семинартай холбоотой асуулт, хариулт амжилттай болж өнгөрлөө.

 

 

Е-Нээлттэй Сургууль, Сургалт заах арга зүйн баг