ШУТИС-ийн эрхэм зорилго нь зах зээлийн эрэлт хэрэгцээг мэдэрч, гадаад, дотоодод өрсөлдөх чадвартай мэргэжилтэн, судлаачдыг бэлтгэн, мэдлэг ба инновацид тулгуурласан оюуны капиталаа эрчимтэй хөгжүүлэх замаар улс орны мэдлэгт суурилсан эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулахад чиглэсэн чанартай, vр ашигтай, тогтвортой vйлчилгээ vзvvлэхэд оршино.

Nokia гар утасны загварыг зохион бүтээгчид ирээдүйн гар утасны загварыг танилцууллаа

Нийтлэгдсэн: 2011-11-21 11:41:22

Nokia гар утасны загварыг зохион бүтээгчид ирээдүйн гар утасны загварыг танилцууллаа. Орчин үеийн гар утаснаас ялгаатай нь түүнд товчлуур болон дэлгэц гэж байхгүй. Харин ер бусын «Nokia Gem»-ийн гадар нь мэдрэгчтэй нэг том дэлгэц юм. Корпусыг үнэт чулуу шиг харагдахаар бүтээсэн аж.
Nokia компанийн судалгааны төвийн 25 жилийн ойн өдөр энэ ер бусын смартфоныг танилцуулжээ. «Nokia Gem» утас нь тус компани шинэ технологи хөгжүүлж байгаагийн нотолгоо болж байна. Шинэ бүтээлийн гадарга бүхэлдээ дэлгэц учраас хэрэглэгч утасны нэг тал дээр үзэж байгаа зүйлээ нөгөө тал дээр нь үргэлжлүүлэн үзэх боломжтой. Хүсвэл гар утсаараа авсан гэрэл зургаа утасныхаа гадрын зураг болгож болно. Бас гэрэл зургийн камераа идэвхжүүлэхийн тулд утасныхаа гадарга дээр хуруугаараа дугуй дүрс зурахад д хангалттай.
Тэрчлэн гар утсан дээр зар сурталчилгаа байрлуулж үйлчилгээний төлбөрөө багасгаж олох аж.