ШУТИС-ийн эрхэм зорилго нь зах зээлийн эрэлт хэрэгцээг мэдэрч, гадаад, дотоодод өрсөлдөх чадвартай мэргэжилтэн, судлаачдыг бэлтгэн, мэдлэг ба инновацид тулгуурласан оюуны капиталаа эрчимтэй хөгжүүлэх замаар улс орны мэдлэгт суурилсан эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулахад чиглэсэн чанартай, vр ашигтай, тогтвортой vйлчилгээ vзvvлэхэд оршино.

Мэдээллийн технологийн мэргэшүүлсэн сургалт

  • Програмчлалын технологийн сургалт
  • Өгөгдлийн сангийн сургалт
  • Сүлжээний технологийн сургалт
  • Компьютер графикийн сургалт
  • Тусгай ахисан сургалт

Java Технологи

1980-аад оны сүүл, 1990 оны эхээр програмистууд чухамдаа л өөрсдийн төгс програмчлал хэлтэй болсон гэж бодож байлаа. Энэ бол C++. Хүчирхэг C хэлний үндсэн зарчмаас гадна объект хандалт ухагдахуун C++ тусгаж чадсан байлаа. Гэвч 1990 оны интернэтийн хүчтэй давалгаа болох WWW (World Wide Web) гарч ирснээр C++ энэхүү технологит нийцэхээ больсон юм. Ингээд програм хангамж хөгжүүлэгчид дахин “төгс” програмчлалын хэлний эрэлд гарав.

Java-г анх олон үйлдлийн систем, платформ үл хамаарах хэл болгох үүднээс хөгжүүлсэн юм. Учир нь тухайн үед ганц компьютер гэлтгүй, гар утас, жижиг зөөврийн компьютер PDA зэрэг олон төхөөрөмжүүд зах зээлд гарч ирж байсан аж. Sun Microsystems Inc-ийнхан энэ чиг хандлагыг урьдчилан харж, Java-г хөгжүүлэх Green төслийг эхлүүлжээ. Харамсалтай нь энэ төсөлд өөр компани ялж, Green төсөл нурах аюулд хүрсэн юм. Аз болоход 1990-ээд онд Web асар хурдацтай хөгжиж эхэлсэн бөгөөд динамик вэб хийхэд Java-г ашиглах боломжтойг багийнхан олж харав. Green төслийн зорилго ч үйлдлийн систем, платформ үл хамаарах байсан учир интернэтэд ажиллах боломжтой програмчлалын хэл бүтээхэд илүү дөхөм болжээ. Ингэж дөрвөн жилийн нөр их хөдөлмөрийн үр дүнд 1995 онд Java-г албан ёсоор олон нийтэд зарласан түүхтэй.

Java нь C++ хэлний бүхий л шинж чанарыг агуулж чадсан төдийгүй харин ч С++-ийн зарим үйлдлүүдийг улам боловсронгуй болгож, аюулгүй найдвартай, тогтвортой гүйцэтгэлтэй жинхэнэ “объект хандалтат, платформ үл хамаарах” хүчирхэг програмчлалын хэл болж чадсан юм.

РНР програмчлалын технологи

РНР бол Hypertext Preprocessor / Personal Home Page / гэсэн vгийн товчлол юм. РНР бол платформ хамааралгvй, HTML холилдсон сервер талын вэб програмчлалын хэл юм. РНР нь CGI & Perl, C хэлvvдтэй их төстэй гэж хэлж болно.

РНР ийн давуу талууд гэвэл олон програмчлалын хэлvvдтэй хамтран ажиллах боломжтой , маш олон төрлийн Database буюу мэдээллийн сантай харицан ажиллаж чаддаг / ж.н : MySQL, Opacle, SQL, PostgreSQL, mSQL, SyBase, Access .../, олон төрлийн протоколуудтай харицан ажиллах боломжтой IMAP, SNMP, NNTP, POP3 , HTTP гэх мэт маш сайн сервер талын програмчлалын хэл юм. Мөн хэрэглэгчид сурахад хялбар байдаг. РНР нь формтай ажиллах, cookie, файлтай ажиллах, зураг тэкстэн файлыг vvсгэх, мэйл илгээх, E-shop байгуулах, серверийг удирдах гэх мэт маш олон vйлдлийг хийж гvйцэтгэж чадна.

JavaScript програмчлалын технологи

JavaScript бол вэб бvтээхэд илvv тохиромжтой хэл юм. Java бол програмчлалын хэл бөгөөд программ бичхэд зориулагдсан байхад JavaScript хэл нь вэб сайт програмчлахад илvv тохиромжтойгоор бvтээгдсэн хэл юм. Javascript нь HTML тэй хамтран илvv боловсронгуй ажиллагаатай вэб сайтыг бvтээж чадна. CSS & HTML хамтран вэбийн гадаад харагдах байдалыг шийдэж байхад , HTML & Javascript хамтран вэбийн гол ажиллагаа буюу хөдөлгvvрийг боловсруулдаг. Та Javascript-ийг ашиглан HTML кодчлолоор хийж чадаагvй vйлдлvvдийг хийх боломжтой юм.

RSS програмчлалын технологи

RSS буюу шинэчлэл тандагч гэж Really Simple Syndication гэсэн үгийн товчлол. Сүүлийн үед газар сайгүй бараг бүх сайтууд RSS feed эсвэл ATOM гэх мэт линкүүдтэй болжээ Тэгээд энэ нь блогийн шинэ бичлэгүүд, янз бүрийн сайтын шинэчлэлтийн талаарх мэдээллийг тодорхой давтамжаар шалгаж түүнийхээ тоймыг үзүүлдэг нэг тийм зүйл юм. RSS-ыг бас өөрөөр "feed", "web feed" ч гэж нэрлэдэг. RSS-ыг хүмүүс ихэвчилэн өөрийн дуртай сайтын шинэчлэлтийг цаг алдалгүй шалгаж байхад зориулагдсан хялбар хэрэгсэл болгож ашигладаг. Podcast feed - Podcast-д шинээр ямар нэгэн дуу, мэдээ, видео нэмэгдсэн эсэхийг шалгана.

C# програмчлалын технологи

C# нь визуал программчлалын хэлнүүдийн нэг бөгөөд бусад дээд түвшний программчлалын хэлнүүдийн давуу талуудыг агуулсан байдаг. Microsoft компани 1999 оноос эхлэн хөгжүүлж, хожмоо Ecma (ECMA-334) and ISO (ISO/IEC 23270) стандартуудаар батлагдсан юм. Энэхүү framework – ийг Anders Hejlsberg – ний баг хөгжүүлсээр ирсэн бөгөөд одоо ашиглаж байгаа хувилбар нь 2007 онд хийгдсэн .net framework 3.5 болно. 4.0 хувилбар нь одоо хөгжүүлэгдэж байгаа beta хувилбараа гаргачихсан байгаа билээ.  Мөн энэ нь хамгийн сүүлд үүссэн java, c, c++ болон vb – ийн давуу талуудыг өөртөө багтаасан обьект хандлагат программчлалын хэл юм.

C# - ийн давуу талууд нь

  • Энгийн зохион байгуулалттай, визуал программчлалыг дэмждэг.
  • Automatic garbage collection буюу автомат санах ойн удирдалагатай. Өөрөөр хэлбэл c# ашиглан бичигдсэн программд алдаа гарсан тохиолдолд өөрөө засварлах үйлдлийг хийж байдаг юм.
  • Нэмэлт компонэнтүүдийг программчлан түүнийгээ цаашид өргөжүүлэн ажиллах боломжтой.
  • С болон C++ -д ашиглагдаж байсны адилаар программын эх код нь зөөвөрлөх боломжтой.
  • Embedded systems болон hosted application хөгжүүлэх боломжтой.

гэх мэт давуу талууд олон бий.

ASP.NET програмчлалын технологи

Microsoft.NET Framework

Microsoft .NET платформ нь Application хєгжvvлэх шинэ хэлбэрийг тодорхойлж байна. Microsoft-ийн зорилго бол ямар хэл хэрэглэж байгаа нь гол биш, хамгийн гол нь Интернэт болон Windows application-ийг хурдан, хялбар хєгжvvлэх юм. .NET нь системийн vйлчилгээ, ажиллагааны хєдєлгvvр (Runtime engine), ажлын хvрээ (Framework), контрол (багаж)-ыг тvлхvv анхаарч, тэдгээрийг маш єргєн сонголттойгоор хэрэглэх боломжийг Windows ба Интернэт application бvтээхэд олгож байгаа явдал юм.

.NET-ийн зарим чанарыг дурдахад:

  • .NET–ийн аль ч хэлэнд vvсгэсэн классыг бусад программчлалын хэлнvvд удамшуулан ашиглах боломжтой.
  • .NET нь нийтлэг єгєгдлийн тєрлvvдээс бvрддэг. Єєрєєр хэлбэл нийтлэг єгєгдлийн тєрлєєс .NET–ийн аль ч хэл хэрэглэж байдаг.
  • Common Language Runtime–ийг хэрэглэдэг болсон. Ингэснээр ямар программчлалын хэл, ямар хувилбарыг ашиглаж байгаа нь гол бус болж байгаа юм.
  • Windows Application ба Web-based Application бvтээх єндєр тvвшний хэрэгсэлvvдээр бvрэн хангагдсан.
  • .NET–ийн ямар ч программчлалын хэлийг ашигласан эцсийн vр дvн нь ижил байна.
  • Программчлалын хэлнvvд хоорондоо харилцах боломжоор хангагдсан. Жишээ нь: C# буюу бусад хэл дээр vvсгэсэн application-ийг Visual Basic дээр debug (алдаа шалгах) хийх боломжтой.
  • .NET Framework-ийн бас нэг чанар нь интернэтийг бvтээмжтэй байхаар єєртєє нэвтрvvлсэн явдал юм. Internet application, сvлжээний энгийн программ хєгжvvлэхэд .NET Framework нь интернэтийг хэрэглэх бvрэн боломж олгоно.
  • Мєн объектуудыг зарлаж хэрэглэдэг болсон.

.NET платформын хамгийн чухал нь Common Language Runtime (CLR)-ийг дууддаг явдал юм. Энэ ажиллагааны хєдєлгvvр (CLR) нь бvх нийтлэг єгєгдлийн тєрлvvд, программчлалын хэлнvvдэд хэрэглэгдэх хэлний гол бvтцийг агуулж байдаг. Цаашдаа энэ CLR нь Windows vйлдлийн системийн нэг бvрэлдэхvvн хэсэг нь болон гарах юм. 
CLR бол хєгжvvлэх ажлын талбар, design-time ба run-time vеийн vйлчилгээнvvдийг агуулсан байдаг. Design-time vйлчилгээ нь Integrated Development Environment (IDE) ба маш нарийн debugger-уудыг агуулсан байдаг.

ASP.NET-ын тухайд:

ASP.NET нь common language runtime дээр ажилладаг, сервер дээр ажиллах хүчтэй web application-уудыг үүсгэхэд хэрэглэдэг ажлын хүрээ юм. Энэ нь ASP (Active Server Pages)-ийн бvх боломжууд дээр нэмж COM (Component Object Model) контролууд ба RAD (Rapid Application Development) технологийг UI (user interface)-жуулж загварчлахад зориулан оруулсан.

ASP.NET вебийн ажиллагаа.

UBUNTU үйлдлийн системийн тухай

Ubuntu нь Debian суурьтай нээлттэй эхийн линукс үйлдлийн системийн тархац юм. Ubuntu гэдэг нь Африкийн Зулу хэлээр “нигүүлсэл” гэсэн утгатай үг бөгөөд үүгээрээ програм хангамжийн технологийн дэвшлийг дэлхийн өнцөг булан бүрт ижил тэгш түгээнэ гэсэн үзэл санааг илэрхийлж байдаг. Мөн үргэлж үнэ төлбөргүй түгээгдэнэ, “зүгээр л ажиллана” гэсэн амлалтыг нийт хэрэглэгчиддээ өгөөд байгаа билээ. Техникийн болон бусад төрлийн төлбөртэй үйлчилгээг Canonical эсвэл Ubuntu түншүүдээр дамжуулан авах боломжтой.

2004 оны 10-р сард анхны 4.10 буюу Warty Warthog хувилбараа гаргасан ба 6 сарын мөчлөгтэйгөөр шинэчлэгдэн гарсаар 2006 оны 10-р сард 6.10 буюу Edgy Eft хувибалараа гаргаад байна. Альваа гарсан хувилбар нь жил хагасын туршид дэмжигдэн сайжруулалт авдаг бөгөөд зарим урт хугацааны хувилбарууд нь 5 жил хүртэлх хугацаанд дэмжигдэн ажиллах боломжтой болоод байна. Тодруулбал, өөрийн дэмжигдэх хугацаанд бүхий л програм хангамжуудын сайжруулалтыг авах ба шинэ хувилбарт шилжих эрсдэлээс айхгүй байх боломжтой юм. Үүнээс гадна эхлээд удаагүй байгаа ч 2006 онд нийт линукс хэрэглэгчдийн дунд явуулсан судалгаагаар “хамгийн шилдэг” линукс тархац гэсэн өргөмжлөлийг хүртээд байгаа билээ.

Мөн Ubuntu нь зөвхөн нэг диск ашиглан суух боловч суулгасны дараа интернэтээр дамжуулан 16000 гаруй програм хангамжийн сангаас сонгон ашиглах боломжийг олгодгоороо бусад ижил төрлийн линукс тархацуудаас онцлог юм. “Монголын Нээлттэй Эхийн Санаачлага” ТББ-с санаачлан Ubuntu-н толин серверийг үүсгэсэн бөгөөд энэ нь илүү өндөр хурдаар шинээр програм суулгах, суулгасан програмуудаа сайжруулах болон Ubuntu-н сүүлийн хувилбаруудыг татах боломжийг олгоод байна.
Ubuntu системүүд нь одоо Linux кернелийг ашиглаж байна. Linux-ийг Linus Torvalds гэгч хүн эхлүүлсэн ба дэлхий даяар мянга мянган программчид үүнийг хөгжүүлж байна. Гэхдээ, Ubuntu-г өөр кернел дээр ажиллах боломжтой болгох ажлууд дундаа ороод байна. Үйлдлийн системийг бүрдүүлдэг үндсэн хэрэгслүүдийг GNU project гаргадаг ба эдгээр хэрэгсэлүүд нь бүгд үнэгүй байдаг

FreeBSD үйлдлийн системийн танилцуулга

FreeBSD нь Интел (x86 болон Itanium®), AMD64, Alpha™, Sun UltraSPARC® компьютеруудад зориулагдсан 4.4BSD-Lite дээр үндэслэсэн үйлдлийн систем юм. Мөн өөр бусад архитектур уруу порт хийгдэж байгаа болно. Та мөн FreeBSD-ийн түүх эсвэл одоогийн хувилбар унших боломжтой.


FreeBSD боломжууд 
     FreeBSD олон тооны дурдахад буруудахгүй боломжуудтай. Эдгээрийн зарим нь:

  • Компьютерийг их ачаалалтай байсан ч програмууд болон хэрэглэгчдийн хооронд бартаагүй, ижил хуваалцах нөхцлийг бүрдүүлэх, динамик дараалал тохируулалттай, илүү өндөр давуу эрх бүхий бодлогоор солигдох боломж бүхий олон бодлогочлол.
  • Олон-хэрэглэгчийн боломжууд нь олон хүмүүс FreeBSD системийг төрөл бүрийн зүйлд зориулан зэрэгцэн хэрэглэх боломжийг зөвшөөрдөг. Энэ нь, жишээ нь, хэвлэгчүүд болон соронзон хальсны хөтлөгчүүд зэрэг системийн захын төхөөрөмжүүд нь систем эсвэл сүлжээн дэх бүх хэрэглэгчдийн дунд зөвөөр хуваалцах ба эх үүсвэр бүр дэх хязгаарууд нь маш чухал системийн эх үүсвэрүүдийг илүү ашиглахаас хамгаалж хэрэглэгчдэд болон бүлэг хэрэглэгчдэд тавигдаж болно гэсэн үг юм.
  • SCTP, DHCP, NFS, NIS, PPP ба SLIP зэрэг үйлдвэрлэлийн стандартуудын дэмжлэгтэй, хүчирхэг TCP/IP сүлжээ. Энэ нь таны FreeBSD машин бусад үйлдлийн системүүдтэй хялбар харилцан ажиллаж чадахаас гадна мөн NFS (файлд алсаас хандах) цахим захидлын үйлчилгээнүүд зэрэг чухал боломжуудыг хангадаг эсвэл Интернэтэд WWW, FTP, чиглүүлэх эсвэл галт ханын (аюулгүй байдал) үйлчилгээнүүдийн хамт та өөрийнхөө байгууллагыг байрлуулах Enterprise сервер шиг ажиллаж чадна гэсэн үг юм.
  • Санах ойн хамгаалалт нь програмууд (эсвэл хэрэглэгчид) өөр хоорондоо нөлөөлөхгүй нөхцлийг хангадаг. Нэг програм сүйрэхэд бусдад аль ч замаар нөлөөлөхгүй.
  • FreeBSD нь 32-бит үйлдлийн систем (Альфа дээр 64-бит, Itanium, AMD64, болон UltraSPARC) бөгөөд бүр анхнаасаа эхлэн дизайн хийгдсэн юм.
  • Үйлдвэрлэлийн стандарт болох X Цонхны Систем (X11R6) нь ердийн VGA карт ба дэлгэцийн үнэнд хэрэглэгчийн график интерфэйсийг (GUI) хангадаг бөгөөд бүрэн эхийн хамт ирдэг.
  • Линукс, SCO, SVR4, BSDI ба NetBSD-д зориулан бүтээгдсэн олон програмуудтай хоёртын нийлэмж.
  • Олон мянган ажиллахад бэлэн програмууд FreeBSD-ийн портууд болон багцуудын цуглуулганд байдаг. Эндээс бүгдийг олж болж байхад яагаад сүлжээнээс хайх хэрэгтэй гэж?
  • Олон мянган нэмэлт болон амархан порт хийх боломжтой програмууд Интернэтэд байдаг. FreeBSD нь эх кодын хувьд ихэнх олны мэддэг арилжааны UNIX® системүүдтэй нийцтэй бөгөөд ихэнх програмуудыг хөрвүүлэхэд хэрэв байгаа бол цөөн өөрчлөлтүүдийг шаарддаг.
  • Шаардлагаар хуудасладаг (demand paged) виртуал санах ой ба “нийлүүлсэн VM/түр хадгалагч” дизайн нь санах ойн хувьд их хэрэглэдэг програмуудын хүслийг үр ашигтайгаар хангадаг бөгөөд ингэхдээ бусад хэрэглэгчдэд харилцан хариу өгөх боломжийг олгосоор байдаг.
  • Олон CPU-тай машинуудад зориулсан SMP дэмжлэг.
  • C, C++, болон ФОРТРАН хөгжүүлэх багажуудын бүрэн бүрэлдэхүүн. Нарийн судалгаа болон хөгжүүлэлтэд зориулсан олон нэмэлт хэлнүүд бас портууд болон багцуудын цуглуулганд байдаг.
  • Бүх системд зориулсан эх код гэдэг нь та орчноо хамгийн ихээр хянана гэсэн үг юм. Та жинхэнэ нээлттэй системтэй мөртлөө яагаад үйлдвэрлэгчийн буянд хаалттай шийдэлд цоожтой байх ёстой гэж?
  • Дэлгэрэнгүй онлайн баримтжуулалт.
  • гэх мэт өөр илүү олныг дурдаж болно!

     FreeBSD нь Беркли дэх Калифорнийн Их Сургуулийн Компьютерийн Системийн Судалгааны Бүлгээс (CSRG) гаргасан 4.4BSD-Lite хувилбар дээр үндэслэсэн бөгөөд BSD системийн хөгжүүлэлтийн бусдаас ялгаатай уламжлалыг үргэлжлүүлсээр байна. CSRG-ээс гаргасан сайхан ажлаас гадна FreeBSD Төсөл нь жинхэнэ амьдрал дээрх ачааллын үеийн найдвартай болон хамгийн сайн ажиллагааг хангах системийг нарийн тохируулахад олон мянган цагийг зориулжээ. Улам олон арилжааны аваргууд ийм боломжууд, ажиллагаа болон найдвартай байдал бүхий PC үйлдлийн системийг гаргах гэж тэмцэж байхад FreeBSD тэдгээрийг одоо санал болгож чадна!

FreeBSD-г ямар хэрэглээнд ашиглах нь зөвхөн таны төсөөллийн хүрээнд байна. Програм хангамжийн хөгжүүлэлтээс эхлээд үйлдвэрлэлийн автоматжуулалт, төлвийн хяналтаас авахуулаад алсын хиймэл дагуулын антеннуудын азимут засварлалт; хэрэв үүнийг арилжааны UNIX бүтээгдэхүүнээр хийж чадах бол мэдээж та үүнийг FreeBSD-ээр ч бас хийж чадна! Мөн FreeBSD дэлхий даяар судалгааны төвүүд болон их сургуулиудад хөгжүүлсэн ихэнхдээ бага эсвэл үнэгүй байдаг олон мянган өндөр чанарын програмуудаас мэдэгдэхүйц үр ашгийг авдаг. Арилжааны програмууд бас байдаг бөгөөд өдөр ирэх тусам их хэмжээгээр нэмэгдэж байна.

MSSQL өгөгдлийн сан 

MSSQL Server бол microsoft компанийн үйлдвэрлэсэн Холбоотой Өгөгдлийн Сангийн удирдлагын систем юм. Түүний албан ёсны хэл нь Transact-SQL бөгөөд мөн ANSI/ISO стандартын Зохион Байгуулалттай Дарааллын Хэл /SQL/ ийг Microsoft болон Sybase хоёр хоёулаа хэрэглэдэг.

Microsoft-ийн өмнөх SQL Server бүтээгдэхүүн (SQL Server 2000) ээс хойшхи 6 жилийн хугацаанд, хүчин чадал нь улам боловсронгуй болж, клиент-IDE хэрэгслүүд, мөн хэд хэдэн нэмэлт системүүдээр SQL Server 2005 нь хүчирхэгжсэн байна. Эдгээрт : ETL хэрэгсэл (SQL сервер нэгтгэх үйлчилгээ эсвэл SSIS ), Мэдээллийн Сервер/Reporting Server/, бас OLAP , data mining сервер (Analysis Services), бас хэд хэдэн захианы технологиуд тухайлбал Service Broker, Notifcation Services нар юм.

SQL Server 2005

SQL Server 2005 нь 2005 оны 11 сард хөгжүүлэгдэж дууссан ба SQL Server 2000 –ийн залгамжлагч байв. Энэ нь XML өгөгдлийг зохион байгуулах үндсэн дэмжлэгтэй, нэмэлтээр холбоотой өгөгдлийг зохион байгуулах боломжтой байв. Энэ зорилгын хүрээнд XML дата төрлийг өгөгдлийн сангийн өгөгдлийн 2 төрөл болох багана болон literal уудад хоёуланд нь ашиглах боломжтой болгосон.

XML баганууд нь XSD тогтолцоотой холбогдох боломжтой ; XML дата нь хадгалагдахдаа дахин шалгагддаг: XML нь өгөгдлийн санд хадгалагдахаасаа өмнө 2тын тоололд шилждэг. Мөн тусгайлан индекслэх боломжууд XML датад боломжтой байдаг. XML дата нь Xquery-г ашиглан биелэгддэг; SQL Server 2005 SQL Server 2005 өөртөө T-SQL хэлийг агуулсан байдаг ба энэ нь T-SQL дэх Xquery –г суулгах боломжтой болгосон. Нэмж хэлэхэд, Xquery нь XML DML гэж нэрлэгдэх шинэ өргөтгөлийг тодорхойлж өгсөн ба энэ нь query-д суурилсан өөрчлөлтийг XML датад хийх боломжтой болгосон. SQL Server 2005 нь бас SOAP хүсэлтүүд доторх задлагдсан TDS пакетуудыг хэрэглэгдэж байх үед вэб сервист задлах боломжийг өгөгдлийн сангийн серверт олгодог. Өгөгдөл вэб сервисээр нэвтрэх үед үр дүн нь XML ээр буцдаг.

Холбоост өгөгдөлд, T-SQL нь алдааг хянах болон рекурсив дараалалтай ажиллах боломжийг агуулдаг. SQL Server 2005 нь бас шинэ индекслэх алгоритм ба маш сайн алдааг сэргээх системүүдээр тоноглогдсон. Дата хуудсууд нь алдааг хайх уян хатан алгоритмаар шалгадаг, мөн маш сайн шалгадаг боломж зэрэг нь маш сайн үр дүнг үзүүлдэг. Зөвшөөрөл ба нэвтрэх шалгалтууд илүү нарийвчилсан, мөн команд боловсруулагч нь нэг дор 2 командын дарааллыг илүү ухаалгаар ажиллуулах боломжтой болсон. Хүснэгт болон индексүүд дэх хэсгүүд илүү бие даасан, тэгэхээр багц руу өгөгдлийн санг оруулах нь илүү хялбар болсон. SQL CLR нь SQL Server 2005 ийг .NET Framework тай холбохоор зохицуулагдсан.

Web Service

ASP.NET-ийн єєр нэг чанар бол Web Service-vvдийг vvсгэх. Web Service нь HTTP интерфайсээс дуудагддаг объект юм. Энэ объект нь янз бvрийн vйлчилгээ vзvvлдэг ба ямар ч єгєгдлийг XML форматаар буцаадаг. Энэ объект нь SOAP (Simplified Object Access Protocol)-оор дамжин дуудах процедурын нэр, процедурын параметр руу дамжуулах єгєгдєл бvхий зарим XML-ийг дуудагддаг. Web Service нь .NET-ийн ямар ч хэл дээр бичигдэн, аль платформ дээр ажиллана.

Web Service-ийг .NET дээр vvсгэхэд Public method-ууд бvхий класс vvснэ. Энэ Public method бvр нь Web Service vзvvлэхэд дуудагддаг.

Internet Information Services (IIS) нь Microsoft оос гаргасан нэмэлт модулуудын нэг болох вэб сервэр юм. IIS 7 д дараах протоколуудыг дэмждэг: FTP, FTPS, SMTP, NNTP, HTTP/HTTPS.  

IIS технологи

ASP болон ASPX-ийн веб сервер нь IIS юм. IIS-ийг хэрэглэхийн тулд ASP.NET-ийг суулгахаасаа eмнe IIS-ийг суулгах шаардлагатай. IIS-ийг Windows 2000 Professional, Windows XP Professional, Windows Server 2003 зэрэг аль ч vйлдлийн систем дээр суулгаж болно. Учир нь дээрхи vйлдлийн системvvд дээр IIS-ийг хэрэглэхэд онцын ялгаагvй юм. Windows XP дээр IIS 5.1-ийг суулгах болон Windows Server 2003 дээр IIS 6.0-ийг суулгах нь хоорондоо онц ялгаагvй бeгeeд харин Windows 2000 дээр IIS 5.0-ийг суулгах нь дээрхи хоёроос ялгаатай юм.

Гэхдээ суулгах сонголтууд нь ерeнхийдee адилхан байдаг боловч бeглeх хvснэгтvvдийн харагдах байдлаараа ондоо байдаг. Суулгах vед гарч ирэх сонголтуудыг та eeрчлeх шаардлагагvй байж болох ба суулгах процессын хэсэг болох сонголтууд цаанаасаа тодорхойлогдсон байх болно.

IIS компонентийн ихэнх файлууд нь таны суулгасан хатуу дискны \WinNT\system32\inetsrv\ хавтасруу суудаг. Харин та бусад файлуудыг сонирхож байвал \InetPub хавтсыг сонирхоорой. Энэ хавтас болон тvvний доторхи дэд хавтаснуудад вэб хуудасны файлууд бичигддэг.

InetPub хавтсыг нээснээр та дараах дэд хавтаснуудыг харах болно.

\iissamples\homepage – ASP хуудасны тvгээмэл жишээнvvд энд агуулагдана.

\iissamples\sdk – Ямар нэг жишээн дээр тайлбарласан ASP объект болон компонентvvдийг ашигласан тvгээмэл жишээнvvд уг директорт болон vvний дэд директоруудад агуулагдана.

\scripts – хоосон директор. Уг директорт ASP.NET дээр бичсэн програмуудаа хадгалж болно.

\webpub – хоосон директор. Энэ нь тусгай зориулалтын виртуал директор юм. Зeвхeн Windows 2000 Professional Edition суулгасан vед л уг директор vvсдэг гэдгийг мэдэхэд илvvдэхгvй.

\wwwroot – таны вэб хуудасны эхлэл хуудас хадгалагдана.

\ftproot, \mailroot, \nntproot – FTP ашигласан вэб хуудасны эхлэл хуудас хадгалагдана.

Windows-ийн зарим хувилбаруудыг ашиглах vед \Adminscripts директор vvсдэг.

МySQL

МySQL бол хамгийн өргөн хэрэглээтэй нээлттэй эхийн өгөгдлийн сан удирдах програм юм. Өнөөдөр энэ програмыг 11 сая илүү инсталл хийж дэлхийн аварга том сайтууд болох flicker, facebook, wikipedia, google, nokia, youtube ашиглаж байна гэж энд бичсэн байна. Анх 1995 онд зах зээлд гарсан,  c/c++ хэл дээр бичигдсэн. Хамгийн өргөн ашиглагдаж байсан хувилбар нь 2000 онд гарсан 3.23 гэж хувилбар байдаг. Монголчууд бид нар энэ хувилбараас нь эхлэн мэддэг болсон. Үүний дараа 4.0, 4.1 гэсэн хувилбарууд гараад одоо ид хэрэгэгдэж байгаа нь 5.х . Эдгээр сүүлийн хувилбарууд дээр томоохон өгөгдлийн сангийн системүүдэд байдаг view, procedure, trigger гэх мэт зүйлүүд нэмэгдсэн. Бас дэд query бичих боломжтой болсон. Дэд query гэдэг нь select * from tablename1 where id in (select id from tablename2) гэх мэтээр бичих боломжтой болсон. Практикаас харахад олон бичлэгтэй болох тусам sub query энэ тэрийн ажиллага удааширдаг талтай. Хамгийн сүүлд 6.0 alpha  гарсан. Stable version нь 5.1 . Өнгөрсөн жилээс (2008 оноос ) sun microsystems хөгжүүлэлт хийж байгаа боловч ер нь бол шведийн mysql ab компанийх. Дашрамд дурдахад  sun microsystems олонд алдартай нээлттэй эхүүдийг сүүлийн үед их хөгжүүлж байна үүний тод жишээ нь опен оффис энэ 2 юм .