ШУТИС-ийн эрхэм зорилго нь зах зээлийн эрэлт хэрэгцээг мэдэрч, гадаад, дотоодод өрсөлдөх чадвартай мэргэжилтэн, судлаачдыг бэлтгэн, мэдлэг ба инновацид тулгуурласан оюуны капиталаа эрчимтэй хөгжүүлэх замаар улс орны мэдлэгт суурилсан эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулахад чиглэсэн чанартай, vр ашигтай, тогтвортой vйлчилгээ vзvvлэхэд оршино.

Мэндчилгээ


      
Монгол улсад инженер, технологийн болон удирдлага, гадаад хэл, нийгмийн халамж, аялал жуулчлалын чиглэлээр үндэсний дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулах үүргээ амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байгаа тус сургуулийн хамт олон, ахмад үеийнхэн, төгсөгчид, мөн ирээдүйн хөгжлийг тодорхойлох мэргэжилтэн болохоор сэтгэл тэмүүллээр жигүүрлэн суралцаж байгаа олон арван мянган оюутан  Та бүхэнд мэдчилгээ дэвшүүлж байна. 

      Монгол улсад үндэсний инженер, технологийн дээд боловсролтой мэргэжилтнийг дотооддоо бэлтгэх ариун бөгөөд асар их ач холбогдолтой үйл ажиллагааг 1959 онд СнЗ-ийн тогтоол гарч барилга инеженер, инженер эдийн засагчийн мэргэжлээр МУИС-ийн бүрэлдэхүүнд эхлүүлсэн билээ. 

      Өнгөрсөн хугацаанд мэргэжлийн анги, тэнхим, факультет, дээд сургууль, их сургууль зэрэг үе шатыг дамжин хөгжиж, ШУТИС өнөөдөр 17 бүрэлдэхүүн ба салбар сургуультай, 24000 гаруй оюутан суралцагчидтай, 900 гаруй эрдэмтэн профессор, багш нартай, 6 эрдэм шинжилгээний хүрээлэн, 40-өөд сургалт, судалгааны төвтэй Монгол улсын хамгийн том сургууль болон бакалавар, магистрын 134 мэргэжлээр, докторын 26 чиглэлийн 108 мэргэжлээр сургалт явуулан, судалгааны ажил хийж олон арван мянган мэргэжилтнийг бэлтгэн төгсгөж эх орны хөгжил, дэвшилд хувь нэмрээ оруулж ирлээ.  

      Монгол улсын хөгжилд шинжлэх ухаан, инженер, технологийн мэргэжилтний гүйцэтгэх үүрэг асар их гэдгийг манай хамт олон гүнээ ухамсарлаж өөрийн ажил үйлсээрээ шамдан ажиллаж байгааг онцлон тэмдэглэхэд таатай байна.

      ШУТИС-ийн төгсөгчид болон ажиллагчдын дундаас олон арван төрийн зүтгэлтэн, улс төрчид, гавьяат болон ардын цолтнууд, төрийн шагналтнууд төрөн гарлаа.

      Амжилт бүтээлээр дүүрэн ажиллаж байгаагийн үр дүнд ШУТИС-ийн нэр хүнд дотооддоо болон гадаад ертөнцөд өсөн нэмэгдэж гадаад хамтын ажиллагаа хүрээгээ тэлж өнөөдөр 180 гаруй гадаадын их, дээд сургууль, эрдэм шинжилгээний болон бусад байгууллагуудтай хамтран ажилласнаар профессор багш нар, оюутны солилцоо, хамтарсан эрдэм судлалын ажил эрчимтэй явагдаж, хөрөнгө оруулалт ихээхэн хийгдэх боллоо.

      Амжилтыг дурдахын зэрэгцээгээр сургуулийг олон улсын жишигт ойртуулан хөгжүүлэх ойрын ба хэтийн зорилго, зорилтуудыг хэрэгжүүлэхийн тулд нүр их хөдөлмөр хүлээж байна гэдгийг хэлэх хэрэгтэй байна. 

      Юуны өмнө багш нараа эрдэмжүүлэн чадавхижуулах, ажиллах, сурах таатай орчныг бүрдүүлэх, эрдэм судлалын үйлийг хөхүүлэн дэмжих, сургалтын үйл ажиллагааг боловсронгуй болгох, шинэ техник, технологи нэвтрүүлэн материаллаг баазыг бэхжүүлэх, оюутанд хүргэх үйлчилгээг чанартай, шуурхай болгох замаар  мэргэжилтний чанарыг дээшлүүлэх туйлын зорилгыг хэрэгжүүлэхийн тулд цаашид улам шамдан ажиллахыг зах зээлийн нийгэм шаардаж байгаа билээ. 

      Гадаадын их сургуулиудтай профессор багш, судлаачид, оюутан солилцоог улам эрчимжүүлэх, хамтарсан хөтөлбөрийг эхлүүлэх, зайн сургалтын хүрээг тэлэх, Е-Нээлттэй сургуулийг үндэсний хэмжээний үйл ажиллагаа бүхий сургалтын орчинтой сургууль болгон хөгжүүлэх шаардлага ойрын зорилтуудын нэгэн хэсэг болон тунаж байна.          

      Цаашид ШУТИС-ийг дэлхийд нэр төртэй, нээлттэй, сонгодог их сургууль болгон хөгжүүлэх алс хэтийн  эрхэм зорилгоо амжилттай хэрэгжүүлэх их үйлсэд Тань амжилт хүсье.

 Эрдмийн цагаан мөр дэлгэрэх болтугай