Images-loading

Шинжлэх ухаан технологийн их сургуулийн электрон сургалтын хөтөлбөр

ШУТИС-ийн Эрдмийн Зєвлєлийн
2007 оны 05 сарын 03-ны єдрийн
хурлаар хэлэлцэж батлав.

ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛИЙН
ЭЛЕКТРОН СУРГАЛТЫН ХЄТЄЛБЄР

ХЄТЄЛБЄРИЙГ ХЭРЭГЖVVЛЭХ VНДЭСЛЭЛ

Боловсролын тухай хуульд хєгжлийн шинэ нєхцєл байдлыг харгалзан боловсролын зорилгыг иргэдийнхээ бие даан сурч, амьдрах чадвартай болгоход нь vйлчлэх чиглэлээр шинэчлэн тодорхойлсон билээ. Боловсролын хэрэгцээг орон зай, цаг хугацаанаас тєдийлєн шалтгаалахгvйгээр уян хатан, олон хувилбартай, нээлттэй, хvртээмжтэй, чанартай, vр ашигтайгаар хангах тогтолцоо бий болгох нь чухал байна.

Гадаад нєхцєл байдал:

  • Дэлхий нийтэд сургалтын технологийг шинэчлэн хєгжvvлэх гол чиглэл нь электрон сургалт болсон.
  • Гадаадын єндєр хєгжилтэй улс орнуудад электрон сургалт ба онлайн сургалт бvрэн хэрэгжиж эхэлсэн.
  • Сургалтанд техник ба програмчлалын технологийн шинэ ололтуудыг хэрэглэх болсон.

Дотоод нєхцєл байдал:

  • Монгол Улсыг Засгийн Газар, БСШУЯ-ны “Цахим Монгол”, ”Цахим засаглал” ба ”Цахим боловсрол” хєтєлбєрvvд
  • Монгол Улсын Мэдээлэл Харилцаа Технологийн Газрын “Бvх нийтийг компьютержvvлэх” хєтєлбєр
  • Монгол Улсын Мэдээлэл Харилцаа Технологийн Газрын “Орон нутгийн єгєгдлийн сvлжээ” буюу айл єрх бvрийг интернэтэд холбох зэрэг хєтєлбєрvvд хэрэгжиж эхэлсэн.

ШУТИС-ийн тухайд:

  • Сургуулийн хєгжлийн мастер тєлєвлєгєєнд “Сургалтын чанартай vйлчилгээ vзvvлэх бvх vйл ажиллагаанд мэдээллийн технологийг єргєн ашиглах” гэсэн зорилт тусгагдсан.
  • Сургуулийн дотоод vйл ажиллагааны мэдээллийн сан бvрдэж, Удирдлагын Мэдээллийн Систем ашиглалтанд орсон.
  • Сургуулийн нийт компьютер бvрэн Интернэтийн сvлжээнд холбогдсон.
  • Инженерийн тооцоо, технологийн боловсруулалтанд гадаад, дотоодын программ хангамжууд ашиглах болсон.

 

ХЄТЄЛБЄРИЙН ЗОРИЛГО

Энэхvv хєтєлбєрийн зорилго нь сургалт, судалгааны ажилд чанарын ахиц гаргаж, Нээлттэй Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль болон хєгжихєд оршино.

 

ХЄТЄЛБЄРИЙН ЗОРИЛТ

Электрон сургалтын хєтєлбєрийг хэрэгжvvлэхийн тулд дараах зорилтуудыг дэвшvvлж байна.

  • Электрон сургалтын бодлогын зохицуулалтын тогтолцоог бий болгох
  • Электрон сургалтын оновчтой хэлбэрийг сонгон агуулга, арга зvйг боловсруулж хэрэгжvvлэх
  • Электрон сургалтын vйлчилгээ, vйл ажиллагааны механизмыг бvрдvvлэх
  • Электрон сургалт дахь хvний нєєцийн чадавхийг хєгжvvлэх
  • Электрон сургалтын эрх зvйн орчин бvрдvvлэх

ХЄТЄЛБЄРИЙГ ХЭРЭГЖVVЛЭХ ХУГАЦАА

Энэхvv хєтєлбєрийг 2007-2010 онуудад дараах vе шаттайгаар хэрэгжvvлнэ.

Эхний vе шат 2007/08 оны хичээлийн жил
Дунд vе шат 2008/09 оны хичээлийн жил
Тєгсгєлийн vе шат 2009/10 оны хичээлийн жил

Нэг. ХЄТЄЛБЄРИЙН УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

  • Электрон сургалтыг (е-Сургалт) стратегийн удирдлага, тєлєвлєлтєєр хангах, бодлогын хэрэгжилтийг зохицуулах, хянах, vнэлэх vvргийг Ректорын зєвлєл хvлээх
  • е-Сургалтын хєтєлбєрийг хэрэгжvvлэх ба хєгжvvлэх бодлого, зорилт, холбогдох дvрэм журам, шаардлагатай тєсєв, хєрєнгє оруулалтыг Ректорын зєвлєлийн хурлаар хэлэлцэж батлах
  • е-Сургалтын хєтєлбєрийг Сургалтын Бодлого Зохицуулалтын Газар, Мэдээллийн Технологийн Тєв, бvрэлдэхvvн сургууль, профессорын багууд хэрэгжvvлэх
  • е-Сургалтын vйл ажиллагааг Сургалтын проректор удирдлагаар хангаж ажиллах
  • е-Сургалтын нэгдсэн хуанли, сургалтын ажлын графикийг Сургалтын Бодлого Зохицуулалтын Газар боловсруулж, Сургалтын Проректор хянаж баталгаажуулах
  • е-Сургалтын єдєр тутмын vйл ажиллагааг удирдан зохион байгуулах, хяналт тавих, удирдлагыг мэдээллээр хангах vйл ажиллагааг Сургалтын Бодлого Зохицуулалтын Газар гvйцэтгэх
  • е-Сургалтын хєтєлбєрийг хэрэгжvvлэхэд шаардлагатай программ хангамжийг боловсруулах, хєгжvvлэх, сvлжээ, техник ба програм хангамжийн найдвартай ажиллагааг Мэдээллийн Технологийн Тєв хангаж ажиллах
  • е-Сургалт зохион байгуулагдан явагдах электрон хичээлvvдийг харъяалах профессорын багууд хариуцан бэлтгэх

 

Хоёр. ХЄТЄЛБЄРИЙГ ХЭРЭГЖVVЛЭХ VЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ

  • е-Сургалтыг ШУТИС-ийн сургалтын нэг vндсэн хэлбэр болгон хєгжvvлэх, туршин нэвтрvvлэх, хэрэгжvvлэх
  • ШУТИС-ийн Удирдлагын Мэдээллийн “UNIMIS” Системийг хяналт-шинжилгээний тvвшинд хvргэж хєгжvvлэх
  • Гадаадын их, дээд сургууль, байгууллагуудын туршлага судлах, хамтарсан хєтєлбєр, тєсєл хэрэгжvvлэх, сургалт-семинар зохион байгуулах, багш мэргэжилтнvvдийг мэргэжил дээшлvvлэх сургалтанд хамруулах
  • Бакалавр, магистр, докторын тvвшний сургалт дахь хичээлvvдийн электрон хувилбарыг бэлтгэх ажлыг зохион байгуулах

Электрон хичээлийн (е-Хичээл) стандарт боловсруулах

  • е-Сургалтын материал бэлтгэх хэрэглээний программ хангамжуудыг судалж, хувилбаруудыг санал болгох
  • е-Сургалтын материал боловсруулах программ хангамжийг боловсруулах, шинэчлэн хєгжvvлэх
  • е-Хичээлийн санг бvрдvvлэх
  • е-Тестийн программ хангамжийг хєгжvvлэх, сургалтанд нэвтрvvлэх
  • е-Тестийн санг бvрдvvлэх
  • е-Сургалтын материал хэрхэн бэлтгэх, улмаар электрон сургалтын арга зvй, технологийн талаар сургалт-семинарыг зохион байгуулж, заавар зєвлєлгєє єгєх, зєвлємж хvргэх
  • е-Сургалтын материал бэлтгэсэн багшийн урамшууллын асуудлыг шийдэх
  • е-Сургалтын удирдлага, зохион байгуулалтын программ хангамжийг (Learning Management System) боловсруулах
  • е-Сургалтын тєрєл бvрийн хэлбэрийг сургалтанд нэвтрvvлэхэд болоод сургалтын vйл ажиллагааг зохион байгуулахад шаардагдах техник хангамжийн асуудлыг системийн тvвшинд оновчтой шийдвэрлэх

Виртуаль лаборатори байгуулах, сургалтанд ашиглаж турших

Гадаадын их, дээд сургуулиудын сургалтанд ашиглагдаж буй программ хангамжийг судлах, тодорхой мэргэжлийн хувьд ба судалгаа шинжилгээний ажилд шаардлагатай байгаа хэрэглээний программ хангамжуудыг худалдан авах

ШУТИС-ийн Электрон номын санг байгуулах:

  • БСШУЯ-ны номын санг хєгжvvлэх, мэдээллийн орчин vеийн технологийг нэвтрvvлэх, автоматжуулах зорилтын хvрээнд хамтран ажиллах
  • Гадаадын нэр хvнд бvхий нээлтэй номын сангийн эрх авах, багш оюутны хvртээл болгох
  • Профессор багш нарын ном, сурах бичиг, гарын авлага зэрэг сургалтын vндсэн материалыг электрон хэлбэрт оруулах
  • Интернетээс бэлэн татаж болох электрон номуудаар (e-Book) бааз бvрдvvлэх

е-Сургалтын эрх зvйн орчин бvрдvvлэх

  • е-Сургалтанд оролцож буй сургууль, багш, оюутны эрх, vvрэг
  • е-Хичээлийн стандарт
  • е-Сургалт дахь багшийн ба оюутны нэг кредитийн vнэлгээ
  • Багшийн е-Сургалтаар гvйцэтгэсэн ажлын кредитийн тооцоо
  • е-Сургалт дахь оюутны мэдлэгийн vнэлгээ

ХЄТЄЛБЄРИЙН САНХVVЖИЛТ

Хєтєлбєрийг хэрэгжvvлэхэд санхvvгийн дор дурьдсан эх vvсвэрийг ашиглана.

  • ШУТИС-ийн тєвлєрсєн ба бvрэлдэхvvн сургуулийн тєсєв
  • Олон улсын байгууллага, хандивлагч орны буцалтгvй тусламж
  • ШУТИС-ийн гадаадын их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, тєвvvдтэй хийсэн хамтын ажиллагааны гэрээний хvрээнд хандив, тусламж
  • ШУТИС-ийн тєгсєгчдийн хандив, тусламж

ХЄТЄЛБЄРИЙН ХVРЭХ VР ДVН

Шинэ зууны боловсролын нэг гол онцлог шинж болсон нээлттэй сургалт ба ШУТИС-ийн бакалавр, магистр, докторын тvвшний уламжлалт сургалтанд тулгуурлан хэрэгжvvлж, хєгжvvлэх энэхvv хєтєлбєрийн хvрэх vр дvнг :

  • Электрон Сургалтыг ШУТИС-ийн сургалтын нэг vндсэн хэлбэр болгосноор, сургалтын технологийг орчин vеийн дэвшилтэт технологид суурилан хєгжvvлэх
  • Оюутанд нэгж хугацаанд єгєх мэдээллийг нэмэгдvvлснээр, чадварлаг, бvтээлч сэтгэлгээ бvхий боловсон хvчин бэлтгэн гаргах
  • Профессор багш нарын оюуны хєдєлмєрийн бvтээмж, vнэлэмжийг дээшлvvлэх болно гэж тодорхойлж байна.