Images-loading

Шинжлэх ухаан, технологийн их сургуульд зайн сургалт явуулахад баримтлах нийтлэг журам

Ректорын 2007 оны 06 сарын 14-ний єдрийн
163 тоот тушаалын гуравдугаар хавсралт

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬД ЗАЙН СУРГАЛТ
ЯВУУЛАХАД БАРИМТЛАХ НИЙТЛЭГ ЖУРАМ

НЭГ. НИЙТЛЭГ VНДЭСЛЭЛ

1. Монгол Улсын Их Хурлын 2000 оны 21 дvгээр тогтоолоор баталсан Монгол Улсын мэдээлэл, харилцаа, холбооны технологийн хєгжлийн 2010 он хvртэлх vзэл баримтлал, Засгийн газрын vйл ажиллагааны хєтєлбєрт зайн сургалтын талаар дэвшvvлсэн зорилтыг хэрэгжvvлэх зорилгоор, Монгол Улсын Засгийн 2002 оны 01 сарын 25-ны єдрийн 14 тоот тогтоолоор батлагдсан Зайн сургалтын vндэсний хєтєлбєр, ШУТИС-ийн е-Сургалтын хєтєлбєрийг тус тус vндэслэн, зайн сургалт явуулахад энэхvv журмыг баримтална.

  • Боловсролын талаар тєрєєс баримтлах бодлого болон боловсролын vндсэн зарчим, олон улсын нийтлэг жишиг хандлагатай нийцэхvйц шинжлэх ухаан, техник, технологи, нийгэм, хvмvvнлэгийн тодорхой чиглэлvvдэд тулгуурлан суралцагчдад сургалт, эрдэм шинжилгээ, vйлдвэрлэл, vйлчилгээний хvрээнд мэргэжлийн єндєр тvвшинд ажиллах мэдлэг, чадвар, дадал, судалгаа туршилтын арга зvйг эзэмшvvлж, иргэний єндєр, насан туршийн боловсрол, соёлыг тєлєвшvvлэх сургалтын зайн хэлбэрийг ШУТИС дээр хєгжvvлэхэд энэхvv сургалтын зорилго оршино.

ХОЁР. ЭЛСЭЛТ

  • Бvрэлдэхvvн сургууль нь Зайн сургалтанд оюутан элсvvлэх мэргэжлийн чиглэл, элсэх хvний тооны талаархи саналыг Сургалтын бодлого зохицуулалтын газарт ирvvлэх бєгєєд Сургалтын проректороос тухайн мэргэжлээр Зайн сургалт явуулахад тавигдах vндсэн нєхцєл, шаардлагыг хангасан эсэхийг хянан зєвшєєрєл олгоно.
  • Зайн сургалтанд тухайн хичээлийн жил, улиралд хамрагдан суралцах нийт оюутны тоог Сургалтын бодлого зохицуулалтын газар, Магитсрантур, докторантурын албанаас шийдвэрлэнэ.
  • Зайн сургалтанд элсэн суралцахаар хvсэлт гаргагчийг энэ сургалтанд хамрагдахад тавигдах техникийн шаардлагыг (утас, интернет, шуудан гэх мэт) бvрэн хангасан тохиолдолд бvртгэнэ.
  • Элссэн оюутныг тухайн профессорын багаас боловсруулан гаргасан уг сургалтын талаархи танилцуулга, заавар холбогдох материалаар болон бусад ерєнхий мэдээллээр бvрэн хангана.
  • Элсэн орсон оюутанд сургалтанд ашиглах Веб хуудас болон бусад сургалтын бааз руу нэвтрэх хэрэглэгчийн эрх олгогдоно.

ГУРАВ. СУРГАЛТ ЯВУУЛАХ

  • Сургалтыг Ректорын зєвлєлийн хурлаар хэлэлцэж баталсан “Зайн сургалтын нэгдсэн хуанли”, Сургалтын ажлын графикийн дагуу зохион байгуулж явуулна.
  • Зайн хэлбэрийн сургалт нь видео сургалт, онлайн сургалт, видео хэлэлцvvлэг гэх мэт хэлбэрvvдээр явагдана.
  • Сургалтын бодлого зохицуулалтын газар, Магитсрантур докторантурын албанаас гаргасан Зайн сургалт дахь сургалтын зохион байгуулалтын болон агуулгын баримт бичиг боловсруулах удирдамжийн дагуу оюутны бие даан ба танхимд заавал суралцах хугацаа, сорил, улирлын шалгалтыг хэрхэн зохион байгуулах, ямар шаардлага тавигдах талаар тухайн мэргэжлийн сургалтын тєлєвлєгєєнд тусгагдсан хичээл бvрийн стандартад нэмэлт боловсруулалт хийгдсэний vндсэн дээр сургалтыг зохион байгуулж явуулна.
  • Профессорын баг нь, тухайн мэргэжлийн сургалтын тєлєвлєгєєнд тусгагдсан хичээл бvрээр зайн сургалтын vед шаардагдах материалыг (ном, сурах бичиг, CD, гарын авлага, Веб хуудас, хэрэглээний програм хангамж, аудио видео бичлэг гэх мэт) бэлэн болгосон байхаас гадна, е-Хичээлийг “Электрон хичээлийг vнэлэх, хvлээн авах комисс”- оор хэлэлцvvлж, сургалт явуулах эрх авсан байна.

ДЄРЄВ. ОЮУТНЫ МЭДЛЭГИЙГ VНЭЛЭХ, ДVГНЭХ

  • Зайн сургалтаар суралцаж буй оюутны мэдлэгийг доод тал нь гурван сорил ба улирлын шалгалтаар шалгана.
  • Оюутны мэдлэгийг vнэлэх vнэлгээний оноо (100 оноо) нь 70:30 (сорилууд, бие даалтууд : улирлын шалгалт) гэсэн харьцаатай байна. Сорил, бие даалт тус бvрийн 70 оноонд эзлэх хувийг хичээлийн стандартад тусгасан байна.
  • Сорил нь оюутан бие даан гvйцэтгэх болоод асуудал шийдвэрлэх тvвшинд єгєгдсєн ажил, даалгаврууд, иж бvрэн тестийн гэх мэт хэлбэртэй байх ба гvйцэтгэн илгээх, хvлээлгэн єгєх хугацааг багшийн зvгээс хичээлийн стандартаар дамжуулан хатуу тогтоож єгнє.
  • Оюутан нь Сургалтын нэгдсэн хуанлид заасан хугацаанд, бvрэлдэхvvн сургуулийн Сургалтын алба болон тухайн хичээлийг харъяалан зааж буй профессорын баг дээр заавал єєрийн биеэр хvрэлцэн ирж, улирлын шалгалтанд хуваарийн дагуу орно.

ТАВ. БУСАД ЗVЙЛ

  • Зайн сургалтаар хичээл заах багш нарын нэрсийг Сургалтын проректор хянаж, Ректорын тушаалаар баталгаажуулах ба профессор багшийн сургалтын ажлын гvйцэтгэл, явцад Сургалтын бодлого зохицуулалтын газар, Магистрантур докторантурын алба хяналт тавьж, удирдлагаар хангаж ажиллана.
  • Зайн сургалтын тєлбєрийн хэмжээ, нэг кредитийн vнэлгээг хичээлийн жил бvр тооцоолж, ШУТИС-ийн Удирдах зєвлєлєєр батлуулна.