Шинжлэх ухаан технологийн их сургуулийн электрон сургалтын хөтөлбөр

ШУТИС-ийн Эрдмийн Зөвлөлийн
2007 оны 05 сарын 03-ны өдрийн
хурлаар хэлэлцэж батлав.

ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛИЙН
ЭЛЕКТРОН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖVVЛЭХ VНДЭСЛЭЛ

Боловсролын тухай хуульд хөгжлийн шинэ нөхцөл байдлыг харгалзан боловсролын зорилгыг иргэдийнхээ бие даан сурч, амьдрах чадвартай болгоход нь vйлчлэх чиглэлээр шинэчлэн тодорхойлсон билээ. Боловсролын хэрэгцээг орон зай, цаг хугацаанаас төдийлөн шалтгаалахгvйгээр уян хатан, олон хувилбартай, нээлттэй, хvртээмжтэй, чанартай, vр ашигтайгаар хангах тогтолцоо бий болгох нь чухал байна.

Гадаад нөхцөл байдал:

  • Дэлхий нийтэд сургалтын технологийг шинэчлэн хөгжvvлэх гол чиглэл нь электрон сургалт болсон.
  • Гадаадын өндөр хөгжилтэй улс орнуудад электрон сургалт ба онлайн сургалт бvрэн хэрэгжиж эхэлсэн.
  • Сургалтанд техник ба програмчлалын технологийн шинэ ололтуудыг хэрэглэх болсон.

Дотоод нөхцөл байдал:

  • Монгол Улсыг Засгийн Газар, БСШУЯ-ны “Цахим Монгол”, ”Цахим засаглал” ба ”Цахим боловсрол” хөтөлбөрvvд
  • Монгол Улсын Мэдээлэл Харилцаа Технологийн Газрын “Бvх нийтийг компьютержvvлэх” хөтөлбөр
  • Монгол Улсын Мэдээлэл Харилцаа Технологийн Газрын “Орон нутгийн өгөгдлийн сvлжээ” буюу айл өрх бvрийг интернэтэд холбох зэрэг хөтөлбөрvvд хэрэгжиж эхэлсэн.

ШУТИС-ийн тухайд:

  • Сургуулийн хөгжлийн мастер төлөвлөгөөнд “Сургалтын чанартай vйлчилгээ vзvvлэх бvх vйл ажиллагаанд мэдээллийн технологийг өргөн ашиглах” гэсэн зорилт тусгагдсан.
  • Сургуулийн дотоод vйл ажиллагааны мэдээллийн сан бvрдэж, Удирдлагын Мэдээллийн Систем ашиглалтанд орсон.
  • Сургуулийн нийт компьютер бvрэн Интернэтийн сvлжээнд холбогдсон.
  • Инженерийн тооцоо, технологийн боловсруулалтанд гадаад, дотоодын программ хангамжууд ашиглах болсон.

 

ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО

Энэхvv хөтөлбөрийн зорилго нь сургалт, судалгааны ажилд чанарын ахиц гаргаж, Нээлттэй Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль болон хөгжихөд оршино.

 

ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛТ

Электрон сургалтын хөтөлбөрийг хэрэгжvvлэхийн тулд дараах зорилтуудыг дэвшvvлж байна.

  • Электрон сургалтын бодлогын зохицуулалтын тогтолцоог бий болгох
  • Электрон сургалтын оновчтой хэлбэрийг сонгон агуулга, арга зvйг боловсруулж хэрэгжvvлэх
  • Электрон сургалтын vйлчилгээ, vйл ажиллагааны механизмыг бvрдvvлэх
  • Электрон сургалт дахь хvний нөөцийн чадавхийг хөгжvvлэх
  • Электрон сургалтын эрх зvйн орчин бvрдvvлэх

ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖVVЛЭХ ХУГАЦАА

Энэхvv хөтөлбөрийг 2007-2010 онуудад дараах vе шаттайгаар хэрэгжvvлнэ.

Эхний vе шат 2007/08 оны хичээлийн жил
Дунд vе шат 2008/09 оны хичээлийн жил
Төгсгөлийн vе шат 2009/10 оны хичээлийн жил

Нэг. ХӨТӨЛБӨРИЙН УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

  • Электрон сургалтыг (е-Сургалт) стратегийн удирдлага, төлөвлөлтөөр хангах, бодлогын хэрэгжилтийг зохицуулах, хянах, vнэлэх vvргийг Ректорын зөвлөл хvлээх
  • е-Сургалтын хөтөлбөрийг хэрэгжvvлэх ба хөгжvvлэх бодлого, зорилт, холбогдох дvрэм журам, шаардлагатай төсөв, хөрөнгө оруулалтыг Ректорын зөвлөлийн хурлаар хэлэлцэж батлах
  • е-Сургалтын хөтөлбөрийг Сургалтын Бодлого Зохицуулалтын Газар, Мэдээллийн Технологийн Төв, бvрэлдэхvvн сургууль, профессорын багууд хэрэгжvvлэх
  • е-Сургалтын vйл ажиллагааг Сургалтын проректор удирдлагаар хангаж ажиллах
  • е-Сургалтын нэгдсэн хуанли, сургалтын ажлын графикийг Сургалтын Бодлого Зохицуулалтын Газар боловсруулж, Сургалтын Проректор хянаж баталгаажуулах
  • е-Сургалтын өдөр тутмын vйл ажиллагааг удирдан зохион байгуулах, хяналт тавих, удирдлагыг мэдээллээр хангах vйл ажиллагааг Сургалтын Бодлого Зохицуулалтын Газар гvйцэтгэх
  • е-Сургалтын хөтөлбөрийг хэрэгжvvлэхэд шаардлагатай программ хангамжийг боловсруулах, хөгжvvлэх, сvлжээ, техник ба програм хангамжийн найдвартай ажиллагааг Мэдээллийн Технологийн Төв хангаж ажиллах
  • е-Сургалт зохион байгуулагдан явагдах электрон хичээлvvдийг харъяалах профессорын багууд хариуцан бэлтгэх

 

Хоёр. ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖVVЛЭХ VЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ

  • е-Сургалтыг ШУТИС-ийн сургалтын нэг vндсэн хэлбэр болгон хөгжvvлэх, туршин нэвтрvvлэх, хэрэгжvvлэх
  • ШУТИС-ийн Удирдлагын Мэдээллийн “UNIMIS” Системийг хяналт-шинжилгээний тvвшинд хvргэж хөгжvvлэх
  • Гадаадын их, дээд сургууль, байгууллагуудын туршлага судлах, хамтарсан хөтөлбөр, төсөл хэрэгжvvлэх, сургалт-семинар зохион байгуулах, багш мэргэжилтнvvдийг мэргэжил дээшлvvлэх сургалтанд хамруулах
  • Бакалавр, магистр, докторын тvвшний сургалт дахь хичээлvvдийн электрон хувилбарыг бэлтгэх ажлыг зохион байгуулах

Электрон хичээлийн (е-Хичээл) стандарт боловсруулах

  • е-Сургалтын материал бэлтгэх хэрэглээний программ хангамжуудыг судалж, хувилбаруудыг санал болгох
  • е-Сургалтын материал боловсруулах программ хангамжийг боловсруулах, шинэчлэн хөгжvvлэх
  • е-Хичээлийн санг бvрдvvлэх
  • е-Тестийн программ хангамжийг хөгжvvлэх, сургалтанд нэвтрvvлэх
  • е-Тестийн санг бvрдvvлэх
  • е-Сургалтын материал хэрхэн бэлтгэх, улмаар электрон сургалтын арга зvй, технологийн талаар сургалт-семинарыг зохион байгуулж, заавар зөвлөлгөө өгөх, зөвлөмж хvргэх
  • е-Сургалтын материал бэлтгэсэн багшийн урамшууллын асуудлыг шийдэх
  • е-Сургалтын удирдлага, зохион байгуулалтын программ хангамжийг (Learning Management System) боловсруулах
  • е-Сургалтын төрөл бvрийн хэлбэрийг сургалтанд нэвтрvvлэхэд болоод сургалтын vйл ажиллагааг зохион байгуулахад шаардагдах техник хангамжийн асуудлыг системийн тvвшинд оновчтой шийдвэрлэх

Виртуаль лаборатори байгуулах, сургалтанд ашиглаж турших

Гадаадын их, дээд сургуулиудын сургалтанд ашиглагдаж буй программ хангамжийг судлах, тодорхой мэргэжлийн хувьд ба судалгаа шинжилгээний ажилд шаардлагатай байгаа хэрэглээний программ хангамжуудыг худалдан авах

ШУТИС-ийн Электрон номын санг байгуулах:

  • БСШУЯ-ны номын санг хөгжvvлэх, мэдээллийн орчин vеийн технологийг нэвтрvvлэх, автоматжуулах зорилтын хvрээнд хамтран ажиллах
  • Гадаадын нэр хvнд бvхий нээлтэй номын сангийн эрх авах, багш оюутны хvртээл болгох
  • Профессор багш нарын ном, сурах бичиг, гарын авлага зэрэг сургалтын vндсэн материалыг электрон хэлбэрт оруулах
  • Интернетээс бэлэн татаж болох электрон номуудаар (e-Book) бааз бvрдvvлэх

е-Сургалтын эрх зvйн орчин бvрдvvлэх

  • е-Сургалтанд оролцож буй сургууль, багш, оюутны эрх, vvрэг
  • е-Хичээлийн стандарт
  • е-Сургалт дахь багшийн ба оюутны нэг кредитийн vнэлгээ
  • Багшийн е-Сургалтаар гvйцэтгэсэн ажлын кредитийн тооцоо
  • е-Сургалт дахь оюутны мэдлэгийн vнэлгээ

ХӨТӨЛБӨРИЙН САНХVVЖИЛТ

Хөтөлбөрийг хэрэгжvvлэхэд санхvvгийн дор дурьдсан эх vvсвэрийг ашиглана.

  • ШУТИС-ийн төвлөрсөн ба бvрэлдэхvvн сургуулийн төсөв
  • Олон улсын байгууллага, хандивлагч орны буцалтгvй тусламж
  • ШУТИС-ийн гадаадын их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, төвvvдтэй хийсэн хамтын ажиллагааны гэрээний хvрээнд хандив, тусламж
  • ШУТИС-ийн төгсөгчдийн хандив, тусламж

ХӨТӨЛБӨРИЙН ХVРЭХ VР ДVН

Шинэ зууны боловсролын нэг гол онцлог шинж болсон нээлттэй сургалт ба ШУТИС-ийн бакалавр, магистр, докторын тvвшний уламжлалт сургалтанд тулгуурлан хэрэгжvvлж, хөгжvvлэх энэхvv хөтөлбөрийн хvрэх vр дvнг :

  • Электрон Сургалтыг ШУТИС-ийн сургалтын нэг vндсэн хэлбэр болгосноор, сургалтын технологийг орчин vеийн дэвшилтэт технологид суурилан хөгжvvлэх
  • Оюутанд нэгж хугацаанд өгөх мэдээллийг нэмэгдvvлснээр, чадварлаг, бvтээлч сэтгэлгээ бvхий боловсон хvчин бэлтгэн гаргах
  • Профессор багш нарын оюуны хөдөлмөрийн бvтээмж, vнэлэмжийг дээшлvvлэх болно гэж тодорхойлж байна.