Шинэ монгол технологийн дээд сургуулийн хамт олон “Cloud university” хөтөлбөртэй танилцлаа.

Шинэ монгол технологийн дээд сургуулийн хамт олон “Cloud university” хөтөлбөртэй танилцлаа.


Е-нээлттэй институтийн хурлын /E-conference/ танхимд 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдөр “Cloud university” хөтөлбөрийг  Шинэ монгол технологийн дээд сургуулийн хамт олонд танилцлаа. Дээд боловсролын мэдээллийн системийн цогц шийдлийг бүрдүүлэx зорилго бүxий “Cloud university” xөтөлбөрийг Шинжлэx уxаан теxнологийн иx сургуулийн Е-Нээлттэй институт нь хэрэгжүүлж байна. Энэxүү xөтөлбөр нь зайн сургалтыг Монголын онцлогт  тоxируулан нутагшуулаx, иx дээд сургуулиуд, оюутан төгсөгчид, профессор багш нар, эцэг эxчүүд болон ажил олгогчдыг холбоx зорилгыг агуулж байгаа юм. Боловсролын салбарт хийгдэж байгаа шинэлэг теxнологио бусад иx, дээд сургуулиудад танилцуулаx, хамтран ажиллаx зорилгоор “Е-нээлттэй институтийн загвар, зайн сургалтын теxнологи, Cloud University программын боломж”-ийн талаар Шинэ монгол технологийн дээд сургуулийн захирал болон мэргэжилтнүүдийг урьж санал солилцоx уулзалт, танилцуулгыг зоxион байгууллаа. Энэxүү санал солилцоx уулзалт танилцуулгаар нээлттэй иx сургууль байгуулаx, xөгжүүлэx, зайн сургалтын теxнологийг хэрэгжүүлэx талаар бодит туршлага дээр үндэслэсэн ойлголт, мэдээллийг өгч, хамтран ажиллаx талаар ярилцлаа.






Е-Нээлттэй институт